“Хүний нөөцийн ажилтны” баяр тохиож байна

“Хүний нөөцийн ажилтны” баяр тохиож байна

“Хүний нөөцийн ажилтны баяр” өнөөдөр тохиож байна. Байгууллагын хөгжлийн гарц, амжилтын үндэс нь хүний нөөц, хүн хүч байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн зөв бодлогоор, үр дүнтэй ажиллуулахад Хүний нөөцийн ажилтан чухал үүрэгтэй байдаг.

Хүний нөөцийн ажилтнууд арга туршлагаа солилцож асуудлаа хамтран ярилцах зорилгоор 2010 оноос эхлэн Хүний Нөөцийн Судалгааны хүрээлэн санаачилж, хүний нөөцийн зөвлөгөөнийг жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулдаг болсон байна.

Хүний нөөцийн судлагааны хүрээлэнгээс 2016 онд Засгийн Газарт албан бичиг хүргүүлж 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 428-р тогтоолоор баталгаажиж жил бүрийн энэ өдрийг "Хүний нөөцийн ажилтны өдөр" болгон Монгол Улсад албан ёсоор тэмдэглэж байна.

Энэ жил цар тахал халвдарын онцгой байдлыг харгалзан үзэж дижитал буюу цахим хэлбэрээр тэмдэглэж байгаа бөгөөд энэ баярт монгол орны өнцөг булан бүрт байгаа хүний нөөцийн ажилтан, удирдах ажилтнууд оролцох боломжтой ба телевиз болон цахимаар сүлжээгээр оролцох боломжтой юм.

Г. Мөнхбааяр