Загасчилж яваад усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Загасчилж яваад усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт Онцгой байдлын газарт өгсөн байдаг. 

Тэгвэл өчигдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Төмстэй багийн “Доргор” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоож, 10.15-ны өдрийн 07:30 цагт эхлүүлжээ.