Нэмэлт санал хураалттай холбогдуулан согтууруулах ундаа худалдахыг хориглоно

Нэмэлт санал хураалттай холбогдуулан согтууруулах ундаа худалдахыг хориглоно

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул Сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар болсон.

Тэгвэл нэмэлт санал хураалттай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр дахин гаргах болжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.

Г. Мөнхбаяр