Ж.Амарсанаа: Ковидын батлагдсан тоо зөрөөд байна. Өдөрт 5700-6000 хүн халдвар авч байгаа

Ж.Амарсанаа: Ковидын батлагдсан тоо зөрөөд байна. Өдөрт 5700-6000 хүн халдвар авч байгаа

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусний талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Монгол Улсад Ковидын батлагдсан тохиолдлыг өдөр болгон мэдээлж байгаа. Энэ мэдээлж байгаа тоо дунджаар өдрийн 1900 байна. Гэтэл гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо өдөртөө 50-60 мянга байна.

Гэрээр эмчлүүлж байгаа хүний тоог эмчлүүлж байгаа өдөрт нь хуваагаад дунджлаад үзэхээр өдөрт шинээр 5700 хүн гэрээр эмчлүүлж байна гэсэн үг. Тэгэхээр халдвар авч байгаа хүний дундаж тоо өдөрт 5700-6000 болж байна.

Гэтэл өдөрт батлагдсан хүний тоо энэ тоотойгоо зөрөөд байгаа юм. Тиймээс энэ асуудал дээр судлаачид анхаарч ажиллах хэрэгтэй байна. 

Хоёрдугаарт, гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст эмчилгээний багц өгч байгаа. Ингэхдээ энэ бүх ачаалал өрхийн эмнэлэгт төвлөрөөд байна. Гэтэл өрхийн эмнэлгүүдэд үндсэн эмчилгээгээ хийхгүй багц тарааж, түгээхэд хамаг цагаа зарцуулаад байна. Тиймээс энэ түгээлтийн ажилд  Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард иргэдээ туслаж ажиллахыг уриалж байна" гэв.