Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг 25 настай О гэх эмэгтэй сураггүй алга болсон гэх мэдээлэл цацагдаж цагдаа, онцгой байдал болон гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн хүмүүс эрэн хайгаад олоогүй байдаг.
Үүнээс хойш бүтэн жилийн хугацаанд Улсын хэмжээнд 25 настай О-ын байж болох бүхий л газраар эрэн сурвалжилж хайж байсан байдаг.
Гэтэл өчигдөр /2021.10.11/ нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад эмэгтэй хүний цогцос олдлоо гэх мэдээлэл ирсэний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад сураггүй алга болсон О-ын цогцос гэр хорооллын нүхэн жорлонгоос олдсон байна.
Тодруулбал, аравдугаар сарын 11-ний өдрийн 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутагт оршин суух хаягтай эмэгтэйн цогцос Налайх дүүргийн зургаадугаар хорооны “Ээлтэй” гэх газраас олдсон байна. Нүхэн жорлон нь 230м гүнтэй бөгөөд талийгаач эмэгтэйн цогцосны хамтаар дотуур хувцас болон эмэгтэй хүний фудволк зэргийг хэргийн газрын үзлэгээр нотлох баримтаар хураан авчээ. Одоогоор эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйн цогцос гадны нөлөөтэй нүхэн жорлонгоос олдсон аймшигт хэргийг Нийслэлийн цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт материалжуулан шалгаж эхэлсэн байна.
Энэ тухай өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Хохирогчийн аавын тодруулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.