Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 27 настай эмэгтэй алга болоод өнөөг хүртэл олдоогүй байна..
Түүнийг алга болсон тухай дуудлага ОБЕГ-т долдугаар сарын 31-ний 22:35 цагт ирж, яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Ингээд ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, цэргийн ангийн албан хаагчид “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-ийн ойр, орчмоос эхлээд Тэрэлж хавиар хайсан ч олоогүй. Бүсгүйг олоогүй учир орон даяар эрэн хайх ажиллагааг одоо ч үргэлжлүүлж байна.
Харин сүүлийн үед уг хэргийн талаарх мэдээлэл намжаад байгаа тул бид алга болсон Б.Оргил бүсгүйн аав М.Бямба-Өлзийтэй холбогдож охиных нь талаар тодрууллаа. Тэрээр “Одоохондоо охины минь талаар ямар нэг сураг ажиг гараагүй байна. Гэхдээ эрэн хайх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэлээ.
Х.ҮҮРИЙНТУЯА