ЗТХЯ: 20 вагон шатахуун Сүхбаатар өртөөгөөр орж ирлээ

ЗТХЯ: 20 вагон шатахуун Сүхбаатар өртөөгөөр орж ирлээ

ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 9 дүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу 9 дүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан талаар Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ.