Монголд үүсээд буй шатахууны хомстолд Хятадын тал шуурхай арга хэмжээ авч ажиллахаа мэдэгджээ

Монголд үүсээд буй шатахууны хомстолд Хятадын тал шуурхай арга хэмжээ авч ажиллахаа мэдэгджээ

Өчигдөр /2021.09.22/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны асуудлаар манай улсад суугаа БНХАУ болон ОХУ-ын элчин сайд нартай уулзсан байгаа юм.

Энэхүү уулзалтын үеэр, “Хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгджээ.

БНХАУ-аас авч буй шатахууны талаар манай Засгийн газраас, “Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо” гэж мэдэгдээд буй юм.