Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон байна.
Иймд өнөөдөр /2021.08.23/ Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа “Мааньт” өртөөнд болж байна. Тус нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээвэр, хөгжлийн сайд Т.Халтар, Барилга хот байгуулалтын сайд н.Мөнхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганхуяг тэргүүтэй хүмүүс оролцож байна.