Баян-Өлгийд цагдаагаас гадна Онцгой байдлын газрын даргаар нь З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэнийг томилжээ

Баян-Өлгийд цагдаагаас гадна Онцгой байдлын газрын даргаар нь З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэнийг томилжээ

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар казах хүн томилогдож Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын бодлого алдагдаж эхлэв үү гэх нийтлэлийг манай сайт өмнө нь хүргэсэн. /ЭНД ДАРЖ уншина уу/ Ерөөс тус аймагт төрийн тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагыг томилохдоо төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд халх хүнийг томилж ирсэн.  

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТУРШЛАГА, МЭДЛЭГ НИМГЭН “ДҮҮ НАР”-ЫГ ЦАГДАА, ОНЦГОЙГИЙН ДАРГААР ТОМИЛЖЭЭ-

Гэтэл сүүлийн үед уг бодлого Баян-Өлгийд алдагдаж эхлээд байна. Хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтай цөөн хүн ах дүү, хамаатан садангаа тус аймаг дахь өнгөтэй өөдтэй бүх албан тушаалд томилуулаад зогсохгүй Цагдаа, Онцгой байдлын газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг тусгай чиг үүргийн байгууллагын томилгоонд хүртэл оролцож байгааг олон нийт шүүмжилж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Т.Аубакир нь дээрх томилгоонуудад ихээхэн ач холбогдол өгч эртнээс бэлдэн идэвхтэй гүйжээ.

Үүнийхээ хүчинд УИХ-ын гишүүн Х.Баделханы худ н.Танатыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилуулсан байна. н.Танатын хувьд хэлтэс, тасгийн дарга ч хийж үзээгүй туршлага дутах нэгэн гэх. Өмнө тус аймгийн цагдаагийн газрын даргаар хурандаа Б.Наранбаатар ажиллаж байсан бол, түүнийг саяхан чөлөөлж ахлах мөрдөгчийг томилсон нь энэ.  Харин Онцгой байдлын газрын даргаар энэ сарын 05-ны өдөр З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэн томилогджээ.

-БАЯН-ӨЛГИЙД АМАРЧ БУЙ Г.ЗАНДАНШАТАР РУУ ХАЛХУУДЫГ ОЙРТУУЛАХГҮЙ БАЙГАА АЖ-

Дээрх хоёр залуу нь мэдлэг боловсрол, ажлын туршлагын хувьд нимгэн уг албан тушаалд тэнцэхээргүй боловч УИХ-ын гишүүний хамаатан, садан гэдгээрээ томилогдсон гэх яриа Баян-Өлгийд яригдаж байна. Нутгийнхан ярихдаа заавал казах хүн томилох гээд байгаа юм бол дээрх хоёрын оронд мэргэжлийг нь эзэмшсэн, боловсрол, туршлагатай, ёс зүйтэй залуусыг томилохгүй яасан юм бэ гэж байгаа аж. Тухайлбал, Онцгой байдлын газрын даргад тохирох Акыткажы, Амандык гэх Орост болон Монголд Онцгойгийн академи төгссөн залуу байсан аж.

Өнгөрсөн тавдугаар сард Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан баруун гурван аймагт ажиллахдаа Баян-Өлгийд нэг өдөр өнжсөн.

Энэ үеэр Т.Аубакир гишүүн Х.Нямбаатарын дэргэд нэг ч халх хүн байлгахгүйгээр казахуудаа дагуулж гүйлгэсээр цагдаагийн даргын асуудлыг ярьж н.Танатыг дэмжүүлсэн гэх мэдээлэл бий.  Одоо ч тус аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар амарч буй бөгөөд түүнийг Алтайтаван богдод байх үеэр дээрх УИХ-ын гишүүд дагаж гүйн ойр, орчимд нь халх хүн байлгахгүй яваа талаар эх сурвалж мэдээлэв. Цаашлаад Гадаадын иргэн харьяатын газрын даргыг ч тун удахгүй чөлөөлж оронд нь казах иргэнийг томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Бид өмнө Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ах дүү хамаатан саднаа төрийн албан тушаалд хэрхэн томилсон ургийн модны тухай мэдээллийг баримтаар хүргэж байсан билээ. Тэгэхээр цөөн хэдэн гэр бүл бүхэл бүтэн нэг аймагт эрх мэдлээ тогтоож бусдын боломжийг хулгайлж байгаа юм биш биз гэдэгт анхаарах цаг болжээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хандан хэлэхэд төрийн тусгай чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаанд улс төр орох нь хэр зохистой вэ.




Өнөөдөр могой өдөр

32 минутын өмнө