“Токио 2020” зуны олимпийн Жүдо бөхийн төрөлд хүч үзсэн, манай улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Тодруулбал, Саид Моллайд мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.08.03/ “Токио 2020” зуны олимпд оролцсон жүдо бөхийн тамирчид эх орондоо ирэх ажээ.