“Токио 2020” зуны олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн шөвгийн дөрөвт үлдээд байсан МУГТ С.Батцэцэг мөнгөн медалийн төлөө Нигери улсын тамирчин Блессин Оборудудутай өчигдөр /2021.08.02/ барилдаж, 7-2 гэсэн харьцаатай ялагдсан. Ингэснээр тэрээр өнөөдөр /2021.08.03/ хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.
Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн дагах барилдаан 11:00 цагаас, шигшээ барилдаан 19:30 цагаас эхэлнэ. Аваргын төлөө Тамира Менса (АНУ), Блессинг Оборудуду (Нигер) нар хүч үзэх бол манай бөх үдээс хойш Киргизийн Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын ялсантай нь хүч үзэх юм.