Токио 2020 олимпын наадамд оролцохоор ирсэн Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Спринтер Кристина Циманускаяг эх орон руу нь хүчээр буцаахыг оролджээ.
24 настай Кристина Цимануская өөрийн инстаграм хаягтаа "Беларусийн дасгалжуулагчдын буруугаас олон тамирчин олимпод оролцох боломжгүй" болсон талаар бичсэн байна.
Уг шалтгаанаар ням гараг/2021.08.01/-т түүнийг онгоцны буудалд хүчээр аваачсан байна. Улмаар Цимануская нисэхээс татгалзаж, Ханеда онгоцны буудалд хоножээ. Үүний дараа тэрбээр Японы цагдаа нараас хамгаалалт хүссэн байна.
Олон улсын олимпын хорооны (ОУОХ) хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Циманускаяг Японы эрх баригчид хамгаалалтад авсан. Мөн НҮБ -ын дүрвэгсдийн агентлаг тэргүүтэй байгууллагууд түүнтэй холбоо тогтоосон талаар мэдээллээ. Мөн ОУОХ, Японы эрх баригчид Беларусийн Үндэсний Олимпын хорооноос уг асуудалд тайлбар өгөхийг хүссэн байна.
ВВС агентлагийн мэдээлж буйгаар Цимануская Европоос орогнол хүсэх бодолтой байгаа аж. Түүнчлэн Чех, Польш улс түүнд виз санал болгожээ. Харин Беларусийн Үндэсний Олимпын Хорооноос түүнийг сэтгэл зүйн тогтворгүй байдлын улмаас тэмцээнээс хасах болсон гэж тайлбарласан байна.
Belarusian sprinter Krystsina Tsimanouskaya said she was taken to the airport against her wishes to board a flight back home after she complained about her coaches at the Tokyo Olympics https://t.co/1meBztkJf6 pic.twitter.com/gfiuHrgef0
— Reuters (@Reuters) August 1, 2021
Эх сурвалж: BBC