ЭЕШ авах байр нэмэгдсэн тул шалгуулагчид суудлын хуваариа дахин хэвлэх шаардлагатай боллоо

ЭЕШ авах байр нэмэгдсэн тул шалгуулагчид суудлын хуваариа дахин хэвлэх шаардлагатай боллоо

Их дээд сургуульд элсэх Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд авна хэмээн БШУЯ-наас мэдэгдсэн. Улсын хэмжээнд шалгалтыг 45 байранд хуваан авахаар төлөвлөсөн.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нэг ангид 12-15 хүүхэд байхаар тооцож 81 байрыг бэлтгэсэн хэмээн Боловсролын үндэлгээний төвөөс мэдээллээ. Эдгээрээс  39 нь  Улаанбаатар хотод, 42 нь аймаг, орон нутагт байрлахаар төлөвлөгдсөн байна.

Иймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг авах байр нэмэгдсэн тул шалгуулагчид суудлын хуваариа дахин шинээр хэвлэж авах шаардлагатай болжээ.

Үүнээс гадна ЭЕШ-ын хугацааг дахин товлосон учир өмнө боловсруулсан сэдэв, даалгаврыг шинээр хийх шаардлагатай болсон байна. Мөн энэ ажлыг өмнө нь ажилласан бүрэлдэхүүнээс өөр, багийн бүрэлдэхүүнтэй багш нар хийж гүйцэтгэхээр болсон. Иймээс ЭЕШ-ын сэдэв, даалгавар боловсруулах багш, ажилтны баг өчигдрөөс/2021-07-27/ ажилдаа орсон байна. Журам ёсоор тэд шалгалт эхлэх хүртэл Улаанбаатар хотоос зайдуу, гар утасны сүлжээгүй газарт тусгай хамгаалалт дор ЭЕШ-ын материалыг бэлтгэдэг билээ.