Олимпод оролцох тамирчдын дөрөв дэх цуваа өнөөдөр Токиог зорилоо

Олимпод оролцох тамирчдын дөрөв дэх цуваа өнөөдөр Токиог зорилоо

Өнөөдөр /2021-07-28/ Токио 2020 зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын дөрөв дэх цуваа Японы нийслэл Токио хотыг зориж байна.

Багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ес, хүндийн өргөлтийн хоёр тамирчин багтжээ. Нийтдээ 22 хүн байгаагаас МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Д.Отгондалай, Үндэсний шигшээ багийн албаны ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа нар багтаж байгаа юм.