ТОКИО 2020: Манай улс ХОЁР хүрэл, НЭГ мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 36-р байрт бичигдэж байна

ТОКИО 2020: Манай улс ХОЁР хүрэл, НЭГ мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 36-р байрт бичигдэж байна

Токио 2020 олимпын наадмын тав дахь өдрийн байдлаар Монголын гурван тамирчин хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд буй. Тодруулбал,

  • Жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж, ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангаж, Токио 2020-оос Монголын анхны медалийг хүртсэн.
  • Түүний дараа 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдаж, цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн. "Токио-2020" дөрөв дэх өдрийн байдлаар манай улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа 45-р байрт бичигдэж байна.
  • Мөн өчигдөр/07.27/ Монгол Улсын иргэншил авч, Токио 2020 олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс барилдсан жүдогийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллай эрэгтэйчүүдийн -81 кг-д хүчээ үзэж, мөнгөн медаль хүртсэн.

Тэгвэл уг үзүүлэлтээрээ манай улс Токио 2020 олимпын наадамд 36-р байрт жагсаж байна.

Медалийн үзүүлэлтийг 10 алт, 3 мөнгө, 5 хүрэл авсан Япон улс тэргүүлж байгаа бол 9 алт, 8 мөнгө, 8 хүрэл медальтай АНУ удаалж байна. Одоогоор АНУ олимпоос хамгийн их буюу 25 медалийг аваад байна.

Та ЭНД дарж бусад улс орны тамирчдын медалийн үзүүлэлтийг харна уу. 




Өнөөдөр гахай өдөр

31 минутын өмнө