Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ олимпын наадамд өрсөлдөж, түүхийн шинэ хуудсыг нээлээ. Хэдийгээр манай охид ялалт байгуулж чадаагүй ч дэлхийн 209 орноос шалгарч олимпод өрсөлдөх эрх авсан есөн орны нэгээр шалгарсан.
Үүгээр ч зогсохгүй дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, чадварлаг тоглогчид гэдгээ харууллаа.
Өнөөдөр Монголын шигшээ БНХАУ-тай олимпын сүүлийн тоглолтоо хийсэн. Үүний дараа зохион байгуулагч орноос анх удаа уг төрөлд олимпод оролцож буйг онцолж дэлгэц дээр "Баярлалаа Монгол" гэсэн бичиг гарган, хүндэтгэл үзүүлжээ.