Эмэгтэйчүүдийн 100 метрийн сэлэлтийн төрөлд Америкийн усан сэлэлтийн тамирчин Лидия Жейкоби алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Өмнөд Африкийн Татьяна Шоенмакер, хүрэл медалийг АНУ-ын Лилли Кинг нар “шүүрлээ”. Энэ жил дөнгөж 17 настай Жейкоби Аляскаас гаралтай АНУ-ын анхны олимпын усанд сэлэгч юм. Жейкоби муж улсын өмнөд хэсэгт орших 3000 хүрэхгүй хүн амтай Сьюард дахь ахлах сургуульд сурдаг аж.
Эх сурвалж: CNN