3х3 сагсан бөмбөгийн багийн тамирчин О.Хулан өнөөдөр 22 нас хүрч байна

3х3 сагсан бөмбөгийн багийн тамирчин О.Хулан өнөөдөр 22 нас хүрч байна

Түүхэндээ анх удаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 3х3 төрлөөр олимпод оролцохоор Токио хотыг зорьсон билээ. Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар багтсан. Тэгвэл өнөөдөр О.Хулангийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1999 онд төрсөн бөгөөд өнөөдөр 22 нас хүрч байгаа юм байна.

О.Хулан одоогоос дөрвөн жилийн өмнө сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн залуу тамирчин. Мөн олимпын наадамд эх орныхоо тугийг барьсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.