Ц. Цогтбаатар: Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ баярлалаа

Ц. Цогтбаатар: Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ баярлалаа

Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпийн медальтны их гэр бүлд нэгдэж байна.

Ц. Цогтбаатар тэмцээний дараа “Энэ медалийг авсандаа миний сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багш, та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл үүгээр зогсохгүй. Миний оргил хаана байгааг би өөрөө тогтоохыг хүсэж байна.

Токиод ирэхдээ би өөрийнхөө биеийг 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна, олимпын аварга болно гэсэн зорилготой ирсэн. Надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, анхны багш Ц.Шийрэв багшдаа, төрүүлж өсгөсөн ээждээ, аавдаа, хайртай ханьдаа, бүгдэд нь дахин баярлалаа.

Нэрийг нь дурьдах ёстой маш олон хүн миний ард байгаа. Маш их баярлалаа. Би чадсандаа баяртай байна” гэлээ.

 

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө