СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долдугаар сарын 9-19-ний хооронд 29 хүн усанд осолдож нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долдугаар сарын 9-19-ний хооронд 29 хүн усанд осолдож нас баржээ

Наадмын амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний зургаа нь хүүхэд 23 нь том хүн байжээ.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь :

  • Анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байх
  • Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох
  • зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсон зэргээс үүдэлтэй байна.

Ташрамд дурдахад он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.