Дорноговь аймгийн түүхт ойд зориулж хайлаас модоор нэрийг нь бүтээжээ

Дорноговь аймгийн түүхт ойд зориулж хайлаас модоор нэрийг нь бүтээжээ

Энэ жил Дорноговь аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон түүхт ойдоо зориулан Дорноговь-Улаанбаатар хот чиглэлийн зам дагуу аймгийнхаа нэрийг 1300 ширхэг хайлаас мод суулгаж бүтээсэн байна.

Тухайн орчмын хашаа хамгаалалт, усалгаа арчилгааг УБТЗ-ын Зүтгүүрийн депо болон УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам