СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр 22 иргэн усанд осолдсоноос 11 хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр 22 иргэн усанд осолдсоноос 11 хүн амиа алджээ

Баяр наадмын амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт аялах иргэд усанд осолдож улмаар эндсэн дуудлага ихэсч байна. Онцгой байдлын ерөнхий газарт нэг өдрийн /2021-07-16/ дотор 22 хүн гол усанд живсэн талаарх дуудлага иржээ.

Тодруулбал усанд осолдсон иргэдийн 11 нь амь насаа алдсан бөгөөд тэдний тав нь Туул голын усанд живсэн байна. 

Долдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд Улаанбаатараас 38055 тээврийн хэрэгслээр 81  мянган хүн орон нутгийг зорьжээ.

Гол мөрний үерийн түвшин нэмэгдсэн, хур бороо ихтэй энэ үед аялал зугаалгаар явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг онцгой байдлын ерөнхий газраас сануулсаар буй. Одоогийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт бөөгнөрөл их үүссэн байна. Иймд гол усны эргээр зугаалахдаа архидан согтуурахгүй байх, бага насны хүүхэддээ анхаарал тавьж ганцаар тоглуулахгүй байхыг анхааруулж байна.