Евро 2020 дэлхийн аваргыг тодруулах тэмцээний сүүлчийн тоглолт Лондон хотын Уэмбли стадионд өнгөрсөн шөнө болж, Италийн баг Английн шигшээг 11 метрийн цохилтоор ялж, Европын аварга болсон билээ.
Тэгвэл тоглолт эхлэхийн өмнө болон дараа Уэмбли стадион, Лондоны төв гудамжинд хоёр талын фанатууд багагүй үймээн дэгдээжээ.
What a tackle pic.twitter.com/kXjKu6XKfN
— Fabio ?? (@fpl_fabio) July 11, 2021
Тодруулбал, тоглолтын өмнө тасалбаргүй үзэгчид цэнгэлдэх рүү хүчээр дайран орж, хоорондоо зодолдсон хэрэг гарсэн байна. Түүнчлэн тоглолтын дараа Английн шигшээ багийн фанатууд Италийн багийг доромжилсон үг хэлж, тэр ч байтугай тэднийг хожигдох ёстой гэсэн утга агуулга бүхий лоозон барин орилцгоожээ. Мөн зарим нэг нь хогийн сав хөмөрч, цэнгэлдэхийн гадаах хашааг нураан, шилэн самбаруудыг хагалсан байна.
Улмаар цагдаагийн газраас хэв журмыг сахиулан 45 иргэнийг баривчилжээ.
People trying to get into Wembley without tickets pic.twitter.com/qwqWrXAUsc
— FootballFunnys (@FootballFunnnys) July 11, 2021
Эх сурвалж: Standard.со