Хэдхэн хоногийн өмнө Улсын баяр наадмыг зохион байгуулж, харин иргэдэд “цахим”-аар үзүүлнэ гэж Засгийн газраас шийдвэрлээд байв. Гэтэл өнөөдөр /2021.07.02/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанд болж, энэ жилийн Улсын баяр наадмыг цуцалж, ирэх жилийг хүртэл хойшлуулсан гэж мэдэгдлээ.
Энэ шийдвэр олон уяачдын сэтгэлийг гонсойлгоод байна. Учир нь тэд улсад уралдах морьдынхоо уяаг тааруулж, сунгаж эхлээд байсан юм.
Тодруулбал, саяхан нисдэг тэргээр хурдан морины уралдаан дагаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. Харин тус эрхэм хэн байв гэдэг нь иргэдийн дунд олон таамгийг үүсгээд байгаа юм. Тэгвэл нисдэг тэргээр хурдан морины уралдаан дагасан тус эрхэм АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан байсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, саяхан Хэнтий аймагт хурдан морьдын томоохон сунгаа болсон байна. Энэ үеэр П.Батсайхан захирал нисдэг тэргээр хурдан морь дагажээ. Түүнийг улс, бүсийн уралдаанд олон айраг, түрүү авсан гэдэг.