Токио 2020 наадамд усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх тамирчдийн нэрийг баталгаажууллаа

Токио 2020 наадамд усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх тамирчдийн нэрийг баталгаажууллаа

"Токио-2020" Олимпийн наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэрс албан ёсоор баталгаажсан байна. Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийн тус төрөл, зайд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар олимпод өрсөлдөхөөр боллоо.

Ташрамд дурдахад энэ удаагийн зуны олимпийн наадамд Монголын баг, тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 10 спортын төрөлд тоосоо өргөнө.

Эх сурвалж: МҮОХ




ITP форум-2025 болж байна

14 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө