ОХУ-ын Эрхүү хотод зохиогдох “Ширэнгэн ойн сорилт" буюу "RAIN FOREST CHALLENGE” бартаат замын Олон Улсын авто спортын тэмцээнд Монголын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчин оролцохоор эх орноосоо хөдөлжээ.
Эдгээр тамирчид дотор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 107 дугаартайоролцохоор уржигдар /2021.06.28/-ны ОХУ-ыг зорьсон байна. Түүнийг чиглүүлэгчээр Э.Гэрэлт-Одажиллаж байгаа ажээ. Н.Номтойбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хорих ангиас суллагдсан даруйдаа тэмцээний бэлтгэлдээ орсон гэх мэдээлэл байна.