Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар сонгон шалгаруулалтад өрсөлдөж, О.Гүндэгмаа илт давуу байдлаар ялалт байгуулав. Гэвч тэрбээр түүнд боломж олгож нэрээ татжээ.
Ийнхүү “Токио-2020” олимпын наадмын холимог төрөлд манай улсаас Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцохоор боллоо. Энэ удаагийн олимпод одоогоор 42 тамирчин өрсөлдөхөөр болоод байна. Сонирхуулахад, манай баг тамирчид 1964 оны олимпоос хойш тасралтгүй оролцсоор байгаа билээ.
Эх сурвалж: mnb.mn