Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг /2021.06.09/-т болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Харин түүний ялалтыг Баян-Өлгийн аймгийн засаг даргаД.Бауыржан нэр бүх хүмүүстэй тэмдэглэж, энэ үеэрээ бусдад зодуулж, гэмтэл авсан байж болзошгүй талаар бид мэдээлсэн билээ.
Харин энэхүү мэдээллийн дараа Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржанманай редакц руу холбогдож, “Бид нар архидан согтуурч зодоон хийгээгүй. Намайг Засаг дарга болсоноос хойш нэг нууц хаягнаас дарамталж, гүтгэж байгаа. Өөр хүний хөхөрч, няцарсан биений зургийг тавьж, намайг мэтээр бичиж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл тус үйл явдлыг гэрчилж магадгүй, баталгаатай эх сурвалж, “Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн дүү, УИХ-ын гишүүн Т.Аубакарын үеэл одоо Барилгын хөгжлийн төвд ажилладаг Г.Ыбырай зодсон нь үнэн. Тус хэрэг явдал болсны дараа засаг дарга Д.Бауыржан надтай холбогдож, энэ талаар ярьсан” гэсэн тайлбарыг өглөө.
ЖИЧ: Харин энэ хэрэг явдлын талаар дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөөгүй аж. Иймд бид төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй зарим иргэдийг “ёс зүйтэй” байж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэн зөв мэдээллийг өгч байх хэрэгтэй гэдгийг сануулж тус мэдээллийг нийтэллээ.