Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас Н.Ганбямба, Н.Энхбаатар нарын нэг нь өрсөлдөх хувилбар яригдаж байна

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас Н.Ганбямба, Н.Энхбаатар нарын нэг нь өрсөлдөх хувилбар яригдаж байна

Сонгинохайрхан болон Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгууль явагдана. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан Д.Сумъяабазар Хотын даргаар томилогдсон. Ингэснээр уг тойргийг УИХ-д төлөөлөх төлөөлөлгүй байгаа юм.

Мөн Хэнтий аймагт УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир тус тойрогт нөхөн сонгууль болно. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-ны өдөр хийхээр УИХ-аас шийдвэрлэсэн. Харин Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг хэзээ явуулах нь тодорхойгүй байгаа юм. 

Тэгвэл Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуулийг хамтад нь явуулж магадгүй байна. Мөн нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн өрсөлдөөн намууд дотор ширүүсч эхэлжээ. Ялангуяа эрх баригч МАН дотор дээрх тойргууд руу хэнийг явуулах тухай яриа яригдаж одоогоор таамаг төдий байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хэнтий аймагт МАН-аас У.Хүрэлсүхийн туслах, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба нарын нэг,  Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар нар нэр дэвшихээр яригдаж байна.

Эдгээрээс гадна өөр бусад хүмүүс ч өрсөлдөхөөр хөөцөлдөж яваа сураг бий. Харин Ардчилсан намд тус тойрогт нэр дэвших горилогчид олон байгаа бөгөөд хувилбарууд яригдсаар байна. 




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө