Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө тоглолтоо өнгөрөгч шөнө Румын, Унгарын багтай хийлээ.
Улмаар манай баг Румыны багийг онооны илт давуу байдлаар хожсон бол, тэмцээнийг зохион байгуулагч Унгарын багтай хожигдлоо. Тодруулбал, олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо зургаадугаар сарын 4-6-ны хооронд болох ба 5х5 болон 3х3 сагсан бөмбөгөөр олимпын эрх аваагүй эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Манай багийн тоглолт үргэлжилж байна.
Олимпийн эрхийн тэмцээнд орж буй, Шигшээ баг маань БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ гээд УНГАРААС мэндчилгээ дэвшүүлжээ ❤@3x3Mongolia pic.twitter.com/qVU5v886Qj
— Chuu (@chuumgl) June 5, 2021