Монголын шигшээ баг Япон улс дахь анхны бэлтгэлээ хийжээ

Монголын шигшээ баг Япон улс дахь анхны бэлтгэлээ хийжээ

ДАШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн сүүлийн тоглолтоо 6-р сарын 7-нд Киргизийн багтай хийх Монголын шигшээ баг тамирчид Япон улсын Осака хотод газардаж өчигдөр/2021.06.04/ анхны албан ёсны бэлтгэлээ хийжээ.

Цагийн нөхцөл байдлаас үүдэн ахлах дасгалжуулагч Масэ Шүичитэй цахимаар холбогдож зөвлөгөө авч байсан манай шигшээ анх удаа дасгалжуулагчтайгаа биечлэн уулзаж бэлтгэл хийсэн нь энэ юм.

Япон дасгалжуулагч Масэ Шүичи бэлтгэлийн дараа багийн дотоод уур амьсгал халуун дулаан байж, эв нэгдэлтэй байж чадвал ямар ч багт хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадах талаар онцолжээ.

Киргизтэй хийх тоглолт 6-р сарын 7-ны 15:00 цагт эхэлнэ. Тус тоглолтыг SPS, MNB телевизүүд шууд дамжуулна.