Н.ТҮВШИНБАЯРЫН ЗАХИДАЛ: Би ажлаа үргэлжлүүлэн хийж Токиогийн олимпод амжилт гаргахыг хүсч байна

Н.ТҮВШИНБАЯРЫН ЗАХИДАЛ: Би ажлаа үргэлжлүүлэн хийж Токиогийн олимпод амжилт гаргахыг хүсч байна

Монголын үндэсний олимпын хорооны удирдах зөвлөлөөс Н.Түвшинбаярыг Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөс түр түдгэлзүүлээд байгаа билээ.

Харин Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос Монголд өрнөж буй нөхцөл байдалд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэхгүй бол Монголын баг, тамирчдыг ирэх сард болох Токиогийн олимпод оролцох эрхийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн гэж тус хорооны ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдэгдсэн. 

Түүний өмнө Н.Түвшинбаярыг ОУОХ-руу захидал илгээж ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд үүний дараа МҮОХ-ны цахим хуудас, сайтын нууц кодыг солиод Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцолгүй тамгаа авч зугатсан юм. 

Тэгвэл Н.Түвшинбаярын ОУОХ-ны дарга Жером Пойвид илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

ТЭРЭЭР ЗАХИДАЛДАА: 

"ОУОХ-ны дарга Жером Пойви" танаа

Юун түрүүнд надтай холбоотой болсон үйл явдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын олимпийн хорооны эрхэм гишүүдийн хүлцэнгүй байдалд талархал илэрхийлье. Энэхүү гунигт үйл явдлын үр дүнд миний албан үүрэг, хариуцлагын гүйцэтгэл тасалдаж байгаад гүнээ харамсаж буйгаа мэдэгдмээр байна.

Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл би өөрийн үүргээ үргэлжлүүлэн хариуцлагатайгаар гүйцэтгэж, 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах тал дээр анхаарлаа хандуулах болно гэдгээ би та бүхэнд мэдэгдэж байна. ОУОХ-нд үргэлжлэн ажиллах эрхийг надад олговол миний бие гүнээ талархах болно. Та бүхнээс эерэг хариулт ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэсэн Найдангийн Түвшинбаяр" гэжээ.