Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, Ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр энэ зургадугаар сарын 2-ны өдөр хөдөлжээ. Тэрээр гүйх бэлтгэлээ гурван сарын хугацаанд хийсэн бөгөөд өдөрт 35-40 км гүйж, энэ долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын үеэр Сүхбаатар талбайд барианд орохоор тооцоолсон байна. Энэхүү хугацаанд цэргийн хувцасаа ямар ч дүрмийн зөрчилгүй өмсөж гүйх аж. Түүнтэй хамт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч болон тогооч нар хамт явжээ.