ТАНИЛЦ: Тажикстаны 18 настай реппэр Абду Розик холимог тулааны ертөнцийг шуугиулж байна

ТАНИЛЦ: Тажикстаны 18 настай реппэр Абду Розик холимог тулааны ертөнцийг шуугиулж байна

Холимог тулаан сонирхогчид сүүлийн өдрүүдэд Хасбулла Магомедов, Абду Розик нарын хоорондох тулааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тэднийг ярианы гол  сэдвээ болж байна. 

UFC-ийн хөнгөн жингийн тулаанч “Мини Хабиб” нэрээрээ алдаршсан Хасбуллагийн нэр хүнд маш их өсөж, Дагестаны холимог тулааны тамирчин Асхаб Тамаев буюу “Оросын Халк” -тай харьцуулагдах болов.

Мөн Хасбула сүүлийн үед интернэт орчинд алдартай нэгэн болсон билээ. ОХУ-ын Дагестаны Махачкалагаас гаралтай 18 настай залууг Тажикистаны интернет хэрэглэгчид маш сайн мэдэх бөгөөд эх хэлээрээ рэп дуу дуулж олны танил болсон Абду Розикийг тулаандаа амлаж авахаар болжээ.

Абду Розик нь “Дэлхийн хамгийн жижиг дуучин” гэдгээрээ алдартай. Хэдийгээр тэр албан ёсны дуучин биш,  Тажикстанд интернет ертөнцөөр танигдсан хүн хэдий  ч түүний алдартан болох замнал дардан байсангүй.

Розик 2003 онд Тажикистаны Панжакент дүүргийн Гишдарва тосгонд   цэцэрлэгчийн гэр бүлд төрсөн бөгөөд остеомалази өвчтэй ( Рахит гэж нэрлэдэг) байв. Гэр бүл нь санхүүгийн асуудлаас болж түүний эмчилгээний зардлыг төлж чадаагүй. Тийм ч учраас  Розикын өсөлт зогсонги байдалд орж, ердөө 12 кг жинтэй болжээ.

Гайхалтай нь  Розикийг Барон (жинхэнэ нэр нь Бехруз) нэртэй Тажикийн блог хөтлөгч рэппер анзаарч эхэлжээ. Энэ цаг мөчөөс Розикын амьдрал  өөрөөр эргэв. Бароны тусламжтайгаар Розик Душанбе хот  руу нүүж, дуулах, видео бичлэг хийх ажлуудаа эхлүүлжээ. Тэр ч байтугай 794 мянга гаруй дагагчтай өөрийн Instagram хуудастай болж амжив.

Розик Панжакент дахь зах дээр дуулж байхдаа бичлэгээ  интернетэд нийтэлснээр алдаршиж, Youtube сувагт  тавигдсан клип нь түүнийг Тажикистан нийгэмд олны танил болгосон юм.  Түүний санхүүгийн дэмжигч Барон дараа нь Розиктай хамт шинэ клип хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт нь  хүртэл санхүүжилт үзүүлжээ. 

Хасбулла Магомедов, Абду Розик нар удахгүй болох гэж буй тулалдаанд зориулж интернет зар сурталчилгаа байршуулсан  ч энэ нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна.  Мөн саяхан ОХУ-ын Одой тамирчдын холбооноос уг тулааныг “ёс зүйгүй” гэж нэрлэжээ.

ҮЗЭХ:

М.Саранцэцэг

Эх сурвалж: Mmaindia