Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгсөн. Улмаар эл албан тушаал эзэнгүй байгаа юм. Одоогоор МҮБХ-ны тэргүүнийг үүргийг дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав түр орлон гүйцэтгэж буй.
МҮБХ-ны Их эе өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Тэргүүнээ сонгох тус хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцож байна.
-МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтнууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.
Үүнд:
-Улсын аварга – 12
-Улсын арслан – 11
-Улсын гарьд – 10,
-Улсын заан – 27,
-Сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан – 6.
Мөн бөхийн зүтгэлтэн – 5,
-Бөх судлаач -5,
-Бөх тайлбарлагч – 5,
-Жаяг дэгийн баг -5,
-Засуул -5 оролцоно.