ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо

ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо

ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон. Тэгвэл өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар цагдаагийн хурандаа Ж.Болдыг томилжээ.

Ж.Болд нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаар 2017 оны зургадугаар сараас хойш томилогдон ажиллаж байна. Ажил эрхлэлтийн  хувьд,

1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга

2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга

2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн даргаар тус тус ажиллаж байжээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 минутын өмнө