Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан, тус үйлдвэрийн 49 хувийн хөрөнгө оруулалт зэрэг хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлах чиглэлийг цагдаа, АТГ, тагнуулын байгууллагад өгчээ.
Уг хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирлагад хамаарах хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргэгдээд байгаа аж.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ