ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон шинэ голомтод 47 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон шинэ голомтод 47 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод халдварын 47 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд 18,871 хүнд PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд ихэвчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж тусгаарлалтад байсан хүмүүс байна. Харин шинээр голомт болж БЗД-ийн нутаг дэвсгэр Элизабет хотхонд дөрөв, "СиЖиЭс" хувийн эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн үед дараах голомтууд идэвхтэй байна. Тодруулбал,

  • Монгол шир компанийн голомт
  • Сүхбаатар дүүргийн гутлын цех
  • ББСБ
  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны худалдааны төв
  • Микс пиццаны газарт бүртгэгдсэн халдварын хэлхээ идэвхтэй үргэлжилж байна.

Улаанбаатар хотод нийт бүртгэгдсэн тохиолдол 1284, дотоодын голомтод 1610 тохиолдол батлагдлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 53 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэнээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 1546 буюу 73 хувь нь эдгэрсэн байна" гэв.