ТОДРУУЛГА: Архангай аймагт сул эерэг гарсан хоёр иргэний нэгийнх нь PCR сөрөг гарсан. Нөгөөх нь хүлээгдэж байна

ТОДРУУЛГА: Архангай аймагт сул эерэг гарсан хоёр иргэний нэгийнх нь PCR сөрөг гарсан. Нөгөөх нь хүлээгдэж байна

Өчигдөр /2021.02.08/ коронавирусийн халдвартай нь батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болсон найман хүн Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон тухай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн билээ.

Улмаар тухайн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр иргэний шинжилгээний хариу сул эерэг гарч, тухайн иргэдийн PCR шинжилгээнд хамруулсан юм. 

Шинжилгээний хариуны талаар бид Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад “Тус хоёр иргэнээс PCR шинжилгээ авахаар өчигдөр аймгийн төв рүү явуулсан. Сул эерэг гарсан нэг иргэний хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан бол үлдсэн нэг хүний шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон эдгээр найман хүн тус тусдаа хувийн унаагаар ирсэн байсан” гэв. Нэг иргэний шинжилгээний хариу хараахан гараагүй тул Эрдэнэмандал сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаасан хэвээр байгаа аж.