Д.Сумъяабазар: Дахиж хөл хорио тогтоох боломж байхгүй. Сүүлийн боломж /ВИДЕО/

Д.Сумъяабазар: Дахиж хөл хорио тогтоох боломж байхгүй. Сүүлийн боломж /ВИДЕО/

Энэ сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн нийт 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. 

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна. 

Тэрээр энэ үеэрээ “Дахиж хөл хорио тогтоох боломж байхгүй. Энэ бидний тархалтыг хумьж авах сүүлийн боломж” гэж мэдэгдсэн юм. 

Сонирхуулахад, дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулна. Үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэх юм. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ гэж албаны эх сурвалжууд мэдээлж буй.