ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 50 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 50 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын хэдэн тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. 

Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Тодруулбал, "Монгол шир" гутлын үйлвэр, Наркологийн төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төв, ББСБ, Микс пиццаны газар, мөн нийтийн байруудтай холбоотой халдварын хэлхээ үргэлжилж байна.

Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан коронавируст халдварын тоо 2073 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 30 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1476 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 567 эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 77, хөнгөн 484 хүн байгаа юм.