ЭМЯ: Цэгээр шинжилгээ өгсөн болон хавьтал болсон 34 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Цэгээр шинжилгээ өгсөн болон хавьтал болсон 34 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандаолт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь нийслэл Улаанбаатар хотод өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон, мөн цэгээр шинжилгээ өгсөн хүмүүс байна. 

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт 2023 тохиолдол батлагдлаа. Үүнээс 1463 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн эдгэрч дараагийн шатны тандалт, ажиглалтад шилжлээ.

Одоогоор ХӨСҮТ-ийн Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1
  • Хүнд-5
  • Хүндэвтэр-80
  • Хөнгөн-461 хүн байна" гэлээ.