Нутаг буцах иргэдийн мэдээллийг НОК хувийн и-майл хаягт цуглуулж байна уу

Нутаг буцах иргэдийн мэдээллийг НОК хувийн и-майл хаягт цуглуулж байна уу

Энэ сарын 11-ны өдөр буюу Лхагва гарагийн 06:00 цагаас эхлэн нийт 12 хоногийн хугацаанд нийслэлд чанга, хатуу хөл хорио тогтоохоор болсон талаар УОК-оос мэдэгдсэн. Харин тус шийдвэрийг Засгийн газрын маргааш /2021.02.08/ болох хуралдаанаар эцэслэн батлах юм. 

Иймд дээрх хөл хорионоос өмнө хөдөө, орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэдийг энэ сарын 5-9ны өдрүүдэд буцаах ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос аймгуудын онцгой комиссуудад илгээсэн албан бичигт “нутаг буцах иргэдийн мэдээллийг хувийн байж болзошгүй [email protected] хаягаар авна” гэсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. 

Учир нь зарим эх сурвалжууд “иргэдийн хувийн мэдээллийг google.com –ийн и-майл хаяг ашиглан цуглуулж болохгүй, иргэдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй” гэж шүүмжилж байгаа юм. 

НОК-оос АОК-уудад илгээсэн албан тоот




Өнөөдөр цэлмэг байна

22 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

23 цагийн өмнө