Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул асуудлыг УОК шийдвэрлэж чадахгүй ҮАБЗ рүү оруулсан уу

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул асуудлыг УОК шийдвэрлэж чадахгүй ҮАБЗ рүү оруулсан уу

Өчигдөр /2021.02.06/-ийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр өнгөрсөн сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд коронавирусийн халдвар 61 тохиолдлоор нэмэгдсэн талаар мэдэгдсэн. Иймд халдвар хоёр дахин тул өчигдөр 14:00 цагт Улсын Онцгой комисс цахимаар хуралдсан байгаа юм. 

Энэ талаар Засгийн газрын ОНХМХ-ын дарга Ц.Ганзориг “Хөл хориог үр дүнд хүргэх: Нэг хаалга - Нэг шинжилгээ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмч эмнэлгийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдал, хөл хорионы үед амьжиргааны түвшин доогуур өрхөд хэрхэн хоол хүнсний хангамж хүргэх талаар ярилцлаа” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд “УОК-ийн хурлаас тодорхой шийдвэр гаргаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д асуудлаа оруулахаар болсон. Учир нь коронавирусийн халдварын тохиолдол хүндэрч, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын багтдаг тус зөвлөл рүү шилжиж байгаа бололтой” гэж мэдээлж эхлээд байна.