ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон шинэ голомтуудад 61 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон шинэ голомтуудад 61 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 20853 хүнд шинжилгээ хийхэд 61 хүний шинжилгээнээс коронавирус бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон шинээр бүртгэгдсэн голомтуудад илэрсэн байна.

Тухайлбал, Монгол шир компани, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1,153 болсон бол дотоодын халдвар 1,479, улсын хэмжээнд нийт тохиолдол 1,989 боллоо. Үүнээс 1,449 хүн эдгэрээд байгаа бол 527 хүн эмчлэгдэж байна" гэв. 




Өнөөдөр цэлмэг байна

19 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

20 цагийн өмнө