Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулах цэгт элэгний B вирусний эсрэг вакцин хийх ажил үргэлжилж байна.
2000 оноос хойш элэгний В вирусний эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бол вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 жил орчим байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс иргэн та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой аж. Харин шинжилгээгээр вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакцинд сайн дураараа хамрагдахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулах цэгийн байршлыг танилцуулж байна.
- Баянзүрх дүүрэг: 10-р төв,
- Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
- Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
- Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
- Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.
Нэг удаагийн тун 5000 төгрөгний үнэтэй бөгөөд 100900020001 тоот Төрийн сангийн дансанд төлбөрөө тушаан, баримтаа авчран дархлаажуулалтандаа хамрагдах аж.