ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 14,283 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Үүнээс гадна таван тохиолдлын эх үүсвэрийг судалж байна.
Шинээр 38 тохиолдол илэрснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан нийт тохиолдол 1,928 болсон бол үүнээс 1,430 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, тандалт руу шилжлээ. Эмчилгээнд байгаа 485 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 95, хөнгөн 388 байна" гэв.