ЭМЯ: Сүүлийн 24 цагт 31 хүнээс коронавирус илэрч, шинээр хоёр том ГОЛОМТ үүслээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 31 хүнээс коронавирус илэрч, шинээр хоёр том ГОЛОМТ үүслээ

ЭМЯ-аас 11.00 цагийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 31 хүнээс коронавирус илэрсэн талаар хэллээ. Тэрбээр “2021 оны 2 дугаар сар 3-ны өдөр 16960 хүнд PCR шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал мөн шинээр үүссэн хоёр том голомтоос бүртгэгдлээ.

  • Нэг голомт нь “Монгол шир” ХК-ны нэг ажилтан ба тус иргэн хоёрдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д ирж, шинжилгээ өгснөөр халдвар авсан нь батлагдсан. Улмаар тус хүний ажилладаг арьс ширний үйлдвэрийн 72 ажилтанд шинжилгээ хийхэд  18 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр хүн зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг. Тэгэхээр эдгээр дүүрэгт ч өвчлөл шинээр бүртгэгдэж байна гэсэн үг.
  • Хоёр дахь голомт нь “Амгалан Амаржих” газарт батлагдсан хоёр тохиолдол байна. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эгзэгтэй цэгийн шинжилгээг тус газрын 230  хүнд хийхэд хоёр хүнээс коронавирус илэрсэн байна.