ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа шинээр илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллээ. Тэрбээр “2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 14,897 хүнд шинжилгээ хийхэд халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх батлагдсан тохиолдуулын ойрын хавьтал болсон хүн ба ажиглалт тусгаарлалтад байсан.

Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тохиолдол 1,859 болж байна. Үүнээс 1,392 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна" гэв.